Хүн дайраад зугтсан жолоочийг хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 290 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 217 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн гэсэн мэдээлэл авчээ.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8, мөргөлдсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Энэ сарын 6 буюу өчигдөр мягмар гарагт цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллав. Зам тээврийн осолд явган зорчигч болон зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөнийг тодруулахад, БГД-ийн нутаг Гурвалжин төвийн урд зогсоолд "T.Crown" маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай Ч-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан бол ХУД-ийн нутаг "Viva City" хорооллын замд "T.Ist "маркийн автомашины жолооч нь байрныхаа гадаа тоглож байсан 4 настай Д-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг шалгаж байна гэж ЗЦА-аас мэдээллээ.
Ж.Батсайхан