Сонгуулийг 1364 төрийн албан хаагч зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-07 15:58:11
Хөвсгөл/МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн хэмжээнд 83544 иргэн сонгууль өгөхөөр нэрсийн жагсаалтанд бичигдсэн бол сонгуулийг зохион байгуулахаар 1364 төрийн албан хаагч ажиллаж байна. Тус аймгийн хэмжээнд 122 санал авах байранд 784 , сумдын сонгуулийн хороонд 161, иргэний бүртгэлийн 130, даамал 150, цагдаагийн 130 ажилтан ажиллаж байна.
Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж өчигдөр намууд сурталчилгааны нээлтээ хуулийн хүрээнд хийсэн байна. Мөн сонгуулийн сурталчилгаанд явах тээврийн хэрэгслийн гэрчилгээг 126, шадар туслагчийн үнэмлэхийг 3 намын 378 хүн аваад байгаа аж. Өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгааны талаар ямар нэгэн хэл ам гараагүй хуулийн хүрээнд намууд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ