АТГ-аас оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-29 19:01:07

Авлигатай тэмцэх газраас их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “Авлига ба эрүүл мэндийн салбар: Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлав. 

Эрүүл мэндийн салбарт авлигын эрсдлийг үүсгэж буй хүчин зүйл, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, тус салбарын шударга байдал, ёс зүйг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтыг боловсронгуй болгоход судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэх, шинэ санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор уг уралдааныг зарлажээ.

Уралдаанд оролцогч нь эрүүл мэндийн салбарт үүсч байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг оновчтой тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх бөгөөд илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, дүн шинжилгээ хийж, олон улсын туршлагыг судалсан байх гэнэ.  Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ