Гар утаснаасаа торгуулиа төлж болохоор боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс игэд, жолооч нарт хэрэгтэй мэдээллийг ирүүллээ.
Иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг болсон байна. Уг хэвлэгдсэн QR кодыг интернэт банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар төлөгдөх юм. Ингэхийн тулд
- Хаан банкны QR аппликейшн суулгаснаар
- QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд
- Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болно
- Төлбөр төлөх гэсэн дээр дархад
- Нэвтрэх нэр болон Нууц үг асууна. Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ.
- Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Ж.Батсайхан