Зөвлөх багш Карпатиг Өмнөговь аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-07 16:40:21

Өмнөговь  /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ажиллаж байгаа үйлдвэрлэл механикийн зөвлөх багшВольфганг Карпатиг Өмнөговь аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа.

Тэр ХБНГУ-аас Өмнөговь аймгийн Политехникийн коллежид урилгаар ирж  зөвлөх багшаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр 2014 оноос өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн Политехникийн коллежид ажиллахдаа олон ажлуудыг санаачлан залуусын боловсролд сэтгэл зүрхээ зориулж байгаа нэгэн юм. Тэрээр үйлдвэрлэлийн механикийн ангийг шинээр нээж, механикийн салбартай холбогдсон ангиудад гар болон автомат аргаар металл боловсруулах анхан шатны дадлага ажил болон сургалтын арга хэлбэрийг хэрэгжүүлсэн байна. Мөн цахилгааны багш нарын хүсэлтээр оюутнуудад зориулсан цахилгааны сургалт хийх иж бүрэн кабинет байгуулах, тохижуулахад гар бие оролцож, өөрийн санаачилгаар гагнуурын иж бүрэн дадлагын ангийг байгуулах ажлыг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ оюутнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахихад шаардлагатай дүрэмт хувцас, гутал, нэг бүрийн хамгаалах хэрэгсэлд онцгой анхаарч ХАБ-г сахиулан хэвшүүлсэн гэж хамт олон нь үнэлсэн ажээ. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ