14 настай хүү мансуурсан байдалтай нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-08 13:49:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэж амь насаа алдсан хэрэг дахин гарлаа. Өчигдөр  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны арын далан дээр нас барсан хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг хийхэд  тус хороонд оршин суух 14 настай эрэгтэй Т гэгч нас барсан байв. Хэргийг шалгахад  талийгаач хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан нь тогтоогджээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Үүний өмнө бас 12 настай хүү мансууруулах бодис хэрэглэж нас барсныг бид мэдээлсэн юм.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ