Түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-08 17:24:50
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 3 суманд 5 ой хээрийн түймэр гарсан нь бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар түймэр бүрэн унтарчээ. Тус аймгийн Цагаан-Үүр суманд 3, Тариалан, Ханх суманд тус бүр нэг түймэр гарсан дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 67 албан хаагч, 7 тээврийн хэрэгсэлтэйгээр орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраагаад байна.
Өнөөдрийн байдлаар нийт нутгаар гандуу хуурайшилттай байгаа учраас ард иргэдэд болзошгүй гал түймрээс сэрэмжлэхийг анхааруулж байна. Мөн нийт нутгаар халж байгаан улмаас бага насны хүүхдүүд гол мөрний сав дагуу аялж зугаалж байгаа тул хяналт эргүүлийг тогтмол ажилуулж байгаа гэнэ. Он гарсаар усны холбогдолтой 4 дуудлага Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа ажээ.
 Б.Гантуяа

Холбоотой мэдээ