Ж.Коми: Орос улс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдэгт эргэлзэхгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН./TASS/. Холбооны мөрдөх товчооны захирал асан Жеймс Коми Орос улс 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох мөн сонгуулийн байгууллагын системийг эвдэх гэж оролдсон гэдэгт эргэлзэхгүй байна.
“Ямар ч эргэлзээгүй” хэмээн Ж.Коми АНУ-ын Конгрессийн Сенатын тагнуулын тусгай хорооны сонсгол дээр сенаторуудын асуултад хариулахдаа хэлжээ. Мөн Ж.Коми Орос улс Америкийн байгууллагууд руу халдаж байж болох талаар анх 2015 оны зун мэдсэн гэж мэдэгджээ.
“Оростой холбоотой киберхалдлагын талаарх мэдээллийг анх 2015 оныб зуны сүүлээр би хүлээн авсан” хэмээн Ж.Коми хэлжээ.
ХМТ 2016 оны сонгуультай холбоогүйгээр Д.Трамп Оросын албан тушаалтнуудтай “хуйвалдаж байсны нотолгоо”-г олох боломжтой гэж мөн Ж.Коми мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүйгээр Д.Трамп Оростой хуйвалдсан гэх нотолгоог ХМТ олох боломж байгаа юу гэж Хойд Каролин муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн, тусгай хорооны дарга Ричард Беррийн асуусан асуултад Ж.Коми “Мэдээж олдоно” гэж хариулжээ.
ХМТ Оросын Засгийн газар АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Үүний зэрэгцээгээр, энэ сэдвээр АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхим, Сенатын тагнуулын тусгай хороо мөн давхар хэлэлцүүлэг хийж байгаа юм. Д.Трамп, түүний гол туслахууд өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын албан ёсны этгээдүүдтэй хууль бус харилцаатай байгаагүй гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа билээ. Москва ч гэсэн мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад нөлөөлөх оролдлого хийгээгүй гэж нотлож байгаа аж.

О.Барс