Монгол, БНХАУ хамтран Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох ёстой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, Өвөр Монголын их сургууль хамтран өнөөдөр “Зүүн хойд Ази дахь Монгол Улсын ашиг сонирхол ба Монгол Улсын харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
Энэхүү хурлаар хоёр орны харилцааг хөгжүүлэх, олон улсын тавцанд хамтран ажиллах, эдийн засаг, экологи, байгаль орчин болон аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх болсон. Аливаа нэг улсын экологийн доройтол бусад оронд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн хамтран ажиллахаас өөр гарц байхгүй юм. Тухайлбал, ӨМӨЗО-нд гарч буй элсэн шуурганы 86.8 хувь нь Монголын урд хэсгээс гаралтай буюу хил дамнаж гарсан байна.
Энэ нь цаашлаад БНХАУ-аас эхлээд Азийн бусад оронд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Монгол Улсын экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад Зүүн хойд Азийн улс орнууд нэгдэн ажиллах хэрэгтэй хэмээн Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, БНХАУ-ын Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал Б.Баярмэнд “Зүүн хойд Азийн экологийн бүтэц дэх Монгол Улсын үйл ажиллагаа” илтгэлдээ дурдсан юм.
НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласны 25 жилийн ой тохиож буй юм.
Улмаар 1998 онд Монгол Улсын энэхүү статусыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейг баталж, 2012 онд АНУ, ОХУ, Англи, БНХАУ болон Франц гэсэн цөмийн зэвсэгтэй таван улс Монголын улсын статусыг дэмжин ажиллахаа илэрхийлж, тунхаглал гаргасныг МУИС-ийн багш, профессор Н.Алтанцэцэг “Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөөх Монгол, Хятадын хүчин чармайлт” илтгэлдээ онцлов.
Тэрбээр, “БНХАУ-ын хувьд “Хятад улс өөрөө түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, цөмийн зэвсэггүй бүс нутгийг дэмжинэ” гэсэн заалтыг аюулгүй байдлын бодлогодоо тусгасан. БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтыг зогсооход БНХАУ гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн АНУ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл үзэж байна. Хятад улс ч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг дэмжихгүй байгаагаа 2013 оноос хойш хэд хэдэн удаа илэрхийлсэн юм. Тиймээс цөмийн зэвсгийн эсрэг Монгол болон Хятадын бодлого нийцэж байна. Цаашдаа Монгол болон Хятад улс Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй” хэмээсэн юм.
Монгол Улс хэдийгээр жижиг орон ч газар зүйн байрлалын хувьд бүс нутгийнхаа улс төр, эдийн засгийн уулзвар, тулах цэг байх боломжтой гэдгийг илтгэгчид онцолж байлаа. Мөн энэ боломжоо бүрдүүлэхийн тулд уул уурхайгаас хэт хараат эдийн засгаас салах ёстой гэдгийг дурдсан юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр