"Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" өдөрлөг үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
164@montsame.mn
2017-06-10 13:25:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгууулж буй нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь  дотоодын нийт бүтээгдэхүүний 36.1 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 53.8 хувийг бүрдүүлдэг.  Тус салбар  2017 онд улсын хэмжээнд 450 мянган га талбайд тариалалт хийж, 20.6 сая төл хүлээн авч, төл бойжилт 97.9 хувьтай байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдрөөр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломж бүрджээ.  

Талбай дээрх асруудад хүн, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс баримталж буй бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт, мэдээ мэдээллийг хүргэж байна.  Энэ үеэр  иргэд  төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж болон үрсэлгээ суулгацын талаар илүү их сонирхож зөвлөгөө авч байна. Мөн үеэр “Дэлхийн сүүний өдрүүд"-ийн үйл ажиллагаа сурталчилж байв.
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ