Ази-Номхон далайн орнуудын уулзалт маргааш өндөрлөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
164@montsame.mn
2017-06-10 14:11:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/ JCI ASPAC буюу JCI Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалт  Улаанбаатарт үргэлжилсээр байна. Эл уулзалт маргааш өндөрлөнө.

1951 онд анх Хонгконгт болж байсан  уулзалт  60 гаруй жилийн дараа  Монгол Улсад анх удаа болж байна.  Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 51 орны 3500 манлайлагч залуус оролцож байгаа нь Дэлхийн эдийн засгийн хамгийн том чуулган АСЕМ-тай дүйцэхүйц арга хэмжээний нэг болж байна. Энэхүү чуулганыг JCI Монгол байгууллагын 13 салбар байгууллага болон төрийн бус байгууллагууд, идэвх санаачлагаар сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  Жил бүр болдог энэхүү чуулган Монгол улсын эдийн засагт 7-10 сая ам.долларын худалдан авалт үүсгэх боломжтой, оролцогч улс бүрийн төлөөллүүд Монголын тухай үнэгүй сурталчилгаа, мэдээ мэдээллийг өөрийн орондоо, бүс нутагтаа зарлан тунхаглах ач холбогдолтой юм байна.



Ж.Батсайхан
Холбоотой мэдээ