Хөвсгөл нуурын орчимд хуурай ариун цэврийн байгууламж барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Хатгал тосгон дахь усан зогсоолын орчимд нийтийн авто зогсоол байгуулахаар болсон бөгөөд зогсоолд бохирыг соруулдаг, битүүмжилсэн танктай 50 хуурай ариун цэврийн байгууламжийг энэ сард барихаар болжээ. Тус байгууламжийг “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд барих гэнэ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд хэрэгжиж буй тус төслийг Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк, Тусгай хамгаалалттай газар хамтран хэрэгжүүлж байгаа аж. Хөвсгөл нуурын орчимд хуурай ариун цэврийн байгууламж баригдсанаар нуур бохирдох эрсдлээс сэргийлэх, гадна дотны иргэд стандартын ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа