Монгол-Хятадын Сэргээгдэх эрчим хүчний салбарын уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2015-10-30 13:53:59

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээний хүрээнд “Монгол-Хятадын Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн уулзалт” боллоо.

Монгол Улсын ЭХЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордоноос хамтран зохион байгуулсан энэ уулзалтын зорилго нь хоёр орны сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчинг сурталчилан таниулж, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд гадаад дотоодын аж ахуйн нэгж, компаниудын анхаарлыг хандуулахад оршиж байв. “Монгол-Хятадын Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн уулзалт”-аар харилцан ашигтай хамтран ажиллах, давуу талаа харилцан нөхөх, эко эрчим хүч, ухаалаг хөгжлийг эрчимжүүлэх талаар хоёр талын төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Уулзалтад монголын талаас Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн захирал Б.Алтангэрэл, Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга Я.Пүрэвжав нарын зэрэг албаны хүмүүс, хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын орлогч дарга Фү Тайзэн, БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн орлогч дарга Лян Жипэн, ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ниу Жиуньянь нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын төгсгөлд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

Д.Өлзий

Холбоотой мэдээ