Зочлох үйлчилгээний талаар суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-13 17:44:59
Увс /МОНЦАМЭ/ Засгийн газрын хэрэг эрхлэх газар Азийн хөгжлийн банкны "Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих" төслийн хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран Увс аймагт зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралтын газар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудад сургалт хийлээ.
Энэ үеэр Зочлох үйлчилгээний салбар дахь зочинд үйлчлэх үйлчилгээ, Зочид буудал, жуулчны бааз, зоогийн газрын үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлага сэдвээр хичээл заасан байна.
Сургалтыг Монгол улсын мэргэшсэн шинжээч, докторант Н.Батцэнгэл, Эрүүл ахуйч, шинжээч, анагаах ухааны магистр С.Гантогоо нар удирдан явуулсан бөгөөд сургалтанд хамрагдагсад зочлох үйлчилгээ болоод зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний талаар өргөн мэдлэг хуримтлуулсан байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ