Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаярыг сонголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаярыг сонгов.
Доржийн Одбаяр нь Дорнод аймгийн Засаг дарга, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, мэргэжлийн хуульч, хууль зүйн салбарын туршлагатай, өмнө нь ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Ж.Батсайхан