Улсын хэмжээнд есөн түймэр унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-15 11:31:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд гал түймрийн нөхцөл байдал ямар байгааг ОБЕГ-аас лавлалаа.
Тус газрын өгсөн мэдээгээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд / 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар/ нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 80 удаа, нийт 96 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна. Одоогоор  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр, нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэртэй байна. Дээрх 9 түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан 1 түймэр, Улаанбаатар хотод гарсан 3, нийт 4 түймрийг цурманд оруулсан. Түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 306 албан хаагч, 25 автомашинтайгаар, орон нутгаас 135 иргэн, 9 автомашинтайгаар нийт 441 хүн,1 нисдэг тэрэг, 34 автомашинтайгаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ