Оршин суугчдын дийлэнх нь СӨХ-ны даргаа мэддэггүй гэж хариулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ СӨХ-ны үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаар Орхон аймгийн Баян-өндөр сумын 1600 гаруй өрхөөс судалгаа авахад 60 гаруй хувь нь СӨХ-ын дарга, удирдлагаа таньдаггүй, ямар ажил хийдгийг нь мэддэггүй, оршин суугчидтай ямар ч харилцаа, холбоо тогтоодоггүй гэж хариулжээ.
Үүнийг үндслэн СӨХ-ийн үйл ажиллагаа, санхүү, төсвийн мэдээллийг оршин суугчдад танилцуулж цаашид хийх ажлын санал авсаны дүнд ахиц гарч байна гэж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн СӨХ хариуцсан мэргэжилтэн хэллээ. Мөн ирэх оны өвлийн бэлтгэлийг базаах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх чиглэлээр ажиллаж байна гэж Сууц өмчлөгчдийн холбооныхон аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр мэдээллээ. Уулзалтын үеэр Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ, “Оршин суугчдаас ирж буй гомдлын дийлэнх нь дээврийн засвар, орцны хаалганы бүрэн бүтэн байдал, гэрэлтүүлэг, ариун цэврийн асуудал байгаа тул гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж асуудлыг даамжруулахгүй байлгахад анхаарах хэрэгтэй” гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ