"Миний гэр бүл" сарын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 18:11:25

Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс "Миний гэр бүл" хөгжлийн хөтөлбөрийг энэ сарын 14-ний өдрөөс нэг сарын хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/10 тушаалын хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс 2015 оны жилийн ажлын хүрээндээ өрх гэр бүлийн гишүүн бүрийн идэвхи санаачилгыг өрнүүлэх зорилгоор энэхүү аяныг өрнүүлжээ. Аяны хугацаанд хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаануудыг явуулах бөгөөд хамгийн эхний ажил болох “Миний гэр бүлийн эдийн засаг" сургалтыг хүүхдүүдийн дунд зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ