“Өнөр бүл” төвийнхөн тайлан тоглолтоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-30 18:58:58

Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс өнөөдөр “Өнөр бүл-бидний өргөө" урлагийн нэгдсэн тайлан тоглолтыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Тоглолтод "Өнөр бүл" төвийн 02-18 насны нийт 68 хүүхэд, 32 багш, ажилтан оролцов.

Тайлан тоглолтод Хүүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа оролцож, үе тэнгийн хүүхдүүдээс сурлага, хөдөлмөр, авьяасаараа шалгарсан хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний газрын "Шилдэг хүүхэд" медалийг гардууллаа.

Тоглолтын үеэр багш, хүүхдүүдийн хамтын бүтээлийн үзэсгэлэн, хүүхдүүд, тогооч нартай хамтран хийсэн нарийн боов, кекс, пицца зэрэг өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр зочдод үйлчлэх, худалдаалах арга хэмжээг зохион байгуулсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ