Айлын хотонд тарвага орж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-19 09:24:41
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед айлын хотонд тарвага орж ирэх явдал ихэссэн талаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Сыдыхын Алтынай мэдээллээ.

Энэ жил тарвага ичээнээсээ гарснаас хойших хугацаанд Улаанхус сумын Хулжа, Баяннуур сумын Цагаанарал, Толбо сумын Цаган ойм гэдэг газруудад малчдын хотонд тарвага орж ирсэн талаар тус төвд 3 удаа дуудлага иржээ. Дуудлагын дагуу мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж,  сэжиг бүхий тарвагануудаас дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулсан ч ямар нэгэн өвчний  шинж тэмдэг илрээгүй аж.

Тарваганууд ямар шалтгаанаар айлын хотонд орж ирж байгаа нь одоогоор тодорхой бус байна. 
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ