Ховд аймаг МонЭнко ХХК-ийн хооронд байгуулах гэрээ хойшлогдсоор байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг болон Монэнко ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ нь энэ он гарсаар яригдаж байгаа ч тодорхой шийдэлд хүрэлгүй хагас жил болж байна.
Энэ гэрээ нь нэг талаас Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, нөгөө талаас МонЭнко ХХК түүнийг төлөөлж Дэд захирал Ж.Оюунчимэг нарын талууд хамтран ажиллах гэрээ байгуулахаар оны эхний 1 дүгээр сарын 20-ноос ярьж эхэлсэн. Ховд аймгийн ЗДТГазар тус компанитай байгуулсан өмнөх оны гэрээг дахин шинэчлэх ажлын хэсгийг 25 хүний бүрэлдхүүнтэй байгуулж, талууд гэрээний төслийн талаар хамтран уулзаж зарим зүйл заалтууд дээр санал нийлээгүй хойшлогдсон юм.
Тухайлбал 2005 оноос хойш МонЭнКо компани Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн иргэдэд тосгон байгуулж, нутгийн ард иргэдийг гэрэл цахилгаан, усан хангамжтай, орон сууц, цэцэрлэгтэй, сургуультай ажлын байртай болгохоор амласан боловч хэрэгжээгүй өдий хүрч байгаад ажлын хэсэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Учир нь уурхайн нүүрс олборлолтын нөлөөгөөр Хөшөөт тосгонд утаа тортог, тоосжилт ихсэж хүний эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл боломж бүрдээгүй ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар шинэ гэрээнд тусгаж өөрчлөх саналыг ажлын хэсэг гаргаж тавьсан.
Мөн усны нөөцийг зохистой ашиглах, гадаргын болон уурхайн шүүрлийн ус, хур борооны усыг хуримтлуулах замаар хиймэл нуур, цөөрөм бий болгох, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, дахин ашиглах технологи нэвтрүүлэх гэх мэт нүүрсний экспортын үнэ ханш, дэд бүтцийн хүрээний хэд хэдэн заалт гэрээнд тусгаж өгсөн боловч талууд харилцан ойлголцолд хараахан хүрэхгүй байгаа юм.
МонЭнко компани Ховд аймгийн Хөшөөт хөгжил санд өмнөх жилийн гэрээгээр өнгөрсөн онд экспортлосон нүүрсэнд 445 сая төгрөг төвлөрүүлсэн бол энэ оны 01 сараас 05 сарын хооронд экспортлосон нүүрсэнд 201 сая төгрөг төвлөрүүлсэн тооцоо байна.
Тус компани Ховд аймагтай хамтран ажиллах гэрээний ажлын хэсэг Ховд аймгийн ард иргэдийн эрх ашигтай холбоотой авто замыг даатгалын байгуулагад даатгуулах, замын засвар үйлчилгээг өөрийн зардлаар хариуцах, нүүрсний зах зээлийн үнэ 50 хувь болон түүнээс дээш хувиар унасан тохиолдолд тн тутмаас төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг зогсоож, тогтсон дүнгээр хийх хөрөнгө оруулалтыг талууд тохиролцох гэх мэт саналуудад дорвитой хариу өгөхгүй, зөвшилцөлд хүрээгүй л байна.
Аль оны эхнээс яригдсан талуудын гэрээ оны эхний хагас жилийн нүүр үзэж байна.

А.Бямбасүрэн