Эрт ургацын шинэ сонгино, салбан байцаа худалдаанд гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт энэ хаврын тариалалт амжилттай дуусаж, тариаланч, ногоочид усалгаа арчилгааны ажлаа хийж байна. Энэ жилийн хавар, зун хур чийг бага орж гандуу байгаа учир усалгаа, арчилгаа, гар ажиллагаа ихтэй байгааг ногоочид хэлж байв.
Жил бүрийн хавар Ховдод хамгийн түрүүн эрт ургацын дээж шинэ ногоон иштэй сонгино, салбан ногоон байцаа 5 сарын сүүлчээс эхэлж, 6 сарын сүүл хүртэл худалдаанд гардаг юм.
Ховдчууд нутгийнхаа хөрсөнд тарьсан шинэ ургацын ногоон иштэй сонгино, олон салаа бүхий том том навчтай байцааг хамгийн түрүүн хүнсэндээ хэрэглэдэг.
Орон нутгийн ногоочдын тарьсан салбан байцаа 1 кг буюу нэг боодол нь 1200-1500 төгрөгөөр зарагдаж байгаа бол, шинэ ногоон сонгино боодол нь 1000-1200 төгрөгөөр зарагдаж байна.
Салбан байцааг зоогийн газруудад төрөл бүрийн хоол чимэглэх, хачирлахад ихээр хэрэглэдэг.
Гэрийн нөхцөлд салбан байцааг улаан лооль,шинэ ногоон сонгинотой хамт бага зэрэг дарж хэрэглэхэд тун тохиромжтой.
Харин энэхүү салбан байцаа эрт ургацаа өгч, 6 сарын эхээр зах дээр зарагдаж, тухайн сарын сүүлээр дахин үзэгэдэхээ больдог.
Учир нь ургалтын хугацаа хавар эрт ургаж, цөөн тоогоор тарьдаг учир 6 сарын сүүл хүртэл зарагддаг.
Салбан байцааг элэг цөсөнд сайн төдийгүй, зуны халуун өдрүүдэд хоолны шингэж сайжруулдаг гэж ховдчууд ярьдаг.
Харин ногоочид наадамын өмнө шинэ хүнсний ногооны дээжээ худалдаанд гаргана хэмээн ярьж байна.

А.Бямбасүрэн