“Нийслэлчүүд-Номинтой хамт” баярын парад амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-31 14:07:30

 Улаанбаатар хотын 376 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дөрвөн удаагийн шилдэг аж ахуйн нэгж “Номин Холдинг” компани нь 8000 гаруй харилцагч түнш төлөөллийн хамтаар “Нийслэлчүүд - Номинтой хамт” баярын парад арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулав.

Монгол Улсад анх удаагаа болсон хамгийн урт, хамгийн олон сюрпризтэй парад нь Улаанбаатар хотын төв  гудамж талбайд өнгө нэмж ард иргэдтэй хөгжилдөж нийслэлийн өдрийг гайхалтай өнгөрүүлсэн юм.

“Баярын парад” арга хэмжээнд “Номин Холдинг” компанийн харилцагч түншүүдийг төлөөлж 1800 хүн, 60  машин техник, урлаг соёл, олон нийтийн 50 байгууллага хамтран оролцжээ.

Их хотынхоо ард иргэд, хүүхэд залуучуудад зориулан “Нийслэлчүүд Номинтой хамт” баярын парад арга хэмжээг зохион байгуулах  саналыг нь хүлээн авч дэмжсэн Хотын захирагчийн ажлын алба, хамтран  ажилласан  харилцагч компаниуддаа тус хамт олноос талархал илэрхийлсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ