Нийслэлд зэрлэг ургамал устгах ажлыг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх, лууль шарилж бусад хөл газрын зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах удирдамж гаргасан байна.
Энэ хүрээнд дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн бүх гудамж, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газар, орон сууц, гэр хорооллын доторх талбайд лууль, шарилж бусад хөл, газрын ургамлыг устгах ажлыг өрнүүлж эхэлжээ.

Б.Заяа