Даваажав, Дамдины гудамжны авто замын зорчих хөдөлгөөнийг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн Даваажав, Дамдины гудамжны авто замын засварын ажил дуусч, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Тус гудамжний автозамын шинэчлэлийн ажил өнгөрсөн сарын 10-нд эхэлсэн бөгөөд өчигдөр буюу энэ сарын 19-нд нээжээ.
Налайх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Даваажав, Дамдины болон Найрамдлын гудамжны нийт 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийг Нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийх болсон юм. Одоо Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 28-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Ч.Ариунболд