Стандартын чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-31 23:25:59

Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсээс жил бүр “Дэлхийн стандартын өдөр”-өөс эхлэн “Дэлхийн чанарын өдөр”, мөн “Үндэсний чанарын 7 хоног”- ийг дуусталх тэмдэглэлт өдөрт зориулсан арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Тус арга хэмжээг “Стандарт-дэлхий нийтийн нийтлэг хэл” нэртэйгээр сарын хугацаанд аян болгон зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд олон улсын стандартын хөгжил, хандлага, үндэсний стандартчиллын бодлого, түүний хэрэгжилтийг тодорхой салбарын стандартыг сурталчлах чиглэлээр сургалт, мэдээлэл, сурталчилгааны хэлбэрээр зохион байгуулдаг аж. Энэ жилийн арга хэмжээний  төлөвлөгөөний дагуу  Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан сумдын худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан “Стандарт-дэлхий дахины нийтлэг хэл“ сэдвийн дор дараахь арга хэмжээг зохион байгуулжээ. Үүнд ОУСБ, Үндэсний стандартчиллын бодлого,  тогтолцооны талаар болон “Худалдаа үйлчилгээний газрын ангилал, нэр томьёо. MNS6505-2015”, хэмжилзүйн баталгаажуулалт, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгоны стандарт болон хуванцар савны хэрэглээ, тэмдэглэгээний тухай 5 сэдвээр  мэдээлэл өгч, шторк үзүүлэн, гарын авлага материалаар ханган, үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулахад Орхонтуул сумын “Таанд” ХХК-ийн захирал Ч.Түвшинбаяр тэргүүлсэн байна.

Түүнчлэн багуудын дунд ажил мэргэжилтэй холбоотой шүлгийн тэмцээн зохион байгуулахад Орхонтуул сумын “Чанар” худалдааны баг тэргүүлжээ. Энэхүү арга хэмжээнд дээрх таван сумын худалдаа, үйлчилгээ эрхлэгч 60 гаруй хүн хамрагдсан байна.

Мөн энэ үеэр сургалтанд оролцсон 38 худалдаа эрхлэгч нарт шинээр батлагдсан  “Худалдаа үйлчилгээний газрын ангилал, нэр томьёо, MNS 6505-2015” стандартаар хөнгөлөлттэй үнээр хангах үйлчилгээг  үзүүлжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ