Дөрвөн хэрэгт яллах дүгнэлт гарган, гурван хэрэгт эрүү үүсгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-20 16:11:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас долоо хоног  бүр мэдээлэл өгч буй юм. Энэ сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 43 гомдол мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Одоогоор 29 гомдол, мэдээллийг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 39 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ