Австралийн эмч нар ирж ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-20 19:45:10
Увс /МОНЦАМЭ/ Авсрали улсын эмч нар Увс аймагт хүрэлцэн ирж хөдөө сумдад ажилладаг залуу эмч нарт яаралтай тусламж үзүүлэх ур чадвар олгох, чадавхжуулах зорилготой гурван өдрийн сургалт явууллаа. Сургалтанд сумдын эмч нараас гадна Нэгдсэн Эмнэлгийн яаралтай түргэн тусламж мэдээгүйжүүлэх тасгийн эмч нар, ЭМГ-ын мэргэжилтнүүд хамрагдлаа.
Австрали улс нь анхан шатны яаралтай тусламж үзүүлэх 3-р шатлалын томоохон эмнэлгүүд олонтой, энэ төрлийн үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөн орны тоонд багтдаг байна. Аливаа өвчтөнд эмнэлгийн анхны тусламж, үйлчилгээг шуурхай, зөв үзүүлэх нь өвчтөний амь нас, цаашдын эрүүл мэндэд хамгийн чухал байдаг. Жишээлбэл, гэнэтийн өвчин, осол гэмтлийн үед хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллага яаралтай тусламж, үйлчилгээг зөв үзүүлснээр өвчтөнийг амь насаа алдах, өвчнөө хүндрүүлэх эрсдлээс сэргийлдэг аж. Иймд яаралтай тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бусад улс орны арга туршлагыг нэвтрүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Мөн хөдөө сумдад ажилладаг шинэ, залуу эмч нарыг энэ чиглэлээр чадавхжуулж буйгаагаараа өндөр ач холбогдолтой аж.
Б.Замбал
Холбоотой мэдээ