2017 онд бүх тендэр цахимаар явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Орон нутгийн өмчийн газраас энэ онд зохион байгуулагдах бүх тендэрийг цахимаар явуулж байна. Тендэрийг дагаад авлига, хүнд суртал цөөнгүй гардаг байсан учир төсвийн бараа, ажил үйлчилгээ, худалдан авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн аж. Ингэснээр тендэр шалгаруулалт будилаангүй, шударга явагдах боломж бүрджээ.
Зарим иргэд тендэр хэзээ зарлагдсаныг мэдэлгүй өнгөрчихлөө хэмээн гомдоллодог байна. Тэгвэл одоо зарлагдсан тендэрийг “Тендер.мн” сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр харах боломжтой аж. Тухайлбал, “Тендер.мн” сайтад хандсанаар улсын хэмжээнд зарлагдсан бүх тендерийн зарыг харах боломжтой төдийгүй, Увс аймагтаа зарлагдсан тендэр шалгаруулалтын зартай танилцаж, бүртгүүлэх боломжтой байна. Зарлагдсан тендэр шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд цахим тендэрт хэрхэн яаж оролцохоо мэдэхгүй байгаа бол аймгийн ОНӨГ-т хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой аж.

Б.Замбал