Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-21 15:17:32
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 2 өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

Өдөрлөгт аймгийн Хөдөлмөр, халамжийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв зэрэг албан байгууллагууд оролцож, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг  сурталчлан, хөдөлмөр эрхлэлт, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүллээ.

Мөн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын тухай хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан таниулж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, аймгийн удирдлагын зүгээс тухайн салбарт хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийхээр зорьж буй зорилтуудын талаар танилцууллаа.
Тус өдөрлөг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгөгдсөн чиглэлийн дагуу 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсан байна.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ