Хурууны бэхэн тэмдэглэгээг ашиглахыг СЕХ-ноос шаардав
[1507871068] Ерөнхийлөгч - 2017
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож санал өгсөн иргэдийн хумсан дээр бэхэн тэмдэглээ хийхийг АН-аас шаардаж СЕХ-нд албан тоот хүргүүллээ.
Учир нь зарим нэг өрхийн оршин суугаа хаяган дээр хэд хэдэн хүнийг нэмж бүртгэсэн байж болзошгүй тохиолдол гарч байгаа тул хурууны бэхэн тэмдэглэгээг хийснээр сонгуулийг будлиангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж тус намынхан үзэж байна.
Хуруунд тэмдэглэгээ хийх нь тухайн сонгогч нэг удаа санал өгсөн болохыг нотолдог. Өөрөөр хэлбэл, тогтоосон хуулийн дагуу сонгогч нэг удаа санал өгөх ёстой. Гэтэл дээрх нөхцөл байдлын улмаас энэ удаагийн сонгууль будлиантаж магадгүй байгаа тул шударга сонгууль явуулахын тулд тэдний шаардлагыг биелүүлж ажиллахыг СЕХ-ноос шаардав.
Б.Туул