Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-26 07:49:35
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураах ажиллагаа эхэллээ.

Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээгээр тус аймгийн 13 сум, 1 тосгонд нийтдээ 89 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт албан ёсоор нээлтээ хийж санал авах ажиллагааг эхлүүллээ. Энэ талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбекээс тодруулахад: “Хуулийн дагуу бүх хэсгүүдэд сонгуулийн ажил эхэлж байна. Аймгийн хэмжээнд 60606 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан 854 сонгогч 74 хэсэг дээр санал өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 756 иргэн саналаа өгсөн гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Аймгийн төвд 12 санал авах байр ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн зөрчилгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэв.

 Санал авах ажиллагаа орон нутгийн цагаар 21:00 цаг хүртэл үргэлжилнэ. 
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ