Өсвөрийн жүдочид Тюменьд ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-02 12:59:59

Монголын жүдо бөхийн холбооны өсвөрийн жүдочид маргааш ОХУ-ын Тюмень хотноо болох Олон улсын өсвөрийн жүдочдын тэмцээнд хүч, ур чадвараа сорихоор эх орноосоо мордоно.

Монголын шилдэг жүдочдын залгамж халаа болсон эрэгтэй, эмэгтэй нийт 13 өсвөрийн жүдочид Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр тэргүүтэй 3 дасгалжуулагчийн удирдлага дор тус тэмцээнд оролцох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ