Хүн өөрийгөө энергиэр эмчилж болохыг заана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:22:42

Дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй праник эмчилгээг Монгол Улсад сурталчлан таниулах зорилгоор АНУ-ын мастер Глинн Мэндоза болон мастер Мэрилад Мэндоза нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

“Праник эмчилгээний гол онцлог бол амьдралын энергийг ашиглан хүний биеийг эмчлэх эртний ухаан. Өөрөөр хэлбэл, тус эмчилгээ нь орчин үеийн анагаах ухааныг орлох бус түүнтэй хослуулдгаараа онцлогтой.  Ханиад хүрсэн тохиолдолд муу энергийн урсгалыг зайлуулж сайн энергиэр нөхөж эмчилж болно. Эмчилгээг АНУ-ын дунд сургуульд заах зөвшөөрлийг өгсөн” хэмээн Монгол дахь Праник төвийн менежер Ц. Мөнхцэцэг хэвлэлийн бага хурлын үеэр дурьдлаа.

Сургалт нь 22  цуврал бөгөөд ирэх сарын 5, 6-нд болно. Энэ нь анхан шатных аж. Сургалтад хамарснаар хүний биеийн энергийн талаарх ойлголт, бохир энергиэс яаж биеэ цэвэрлэх, хүнийг эрч хүч дүүрэн энергижүүлэх гэх мэт техникүүдийг заана.

Урилгаар ирж буй дээрх энергийн мастер Глинн Мэндоза нь Нью Жерси дэхь Праник төвийн захирал, нярай хүүхдийн эмч мэргэжилтэй, доктор цолтой юм.

Э.Энхсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд