“Элгэмсэг хотын аялгуу” урлагийн наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:18:59

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас сумынхаа иргэдийн авьяас, идэвх оролцоог дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор  “ЭЛГЭМСЭГ ХОТЫН АЯЛГУУ-2015” урлагийн наадмыг 2015 оны 10 дугаар сарын сүүлчээр “Саранхөхөө” театрт зохион байгуулав.

Энэхүү урлагийн наадамд тус сумын долоон багийн нийт 170  ардын авъяастан оролцож өөрсдийн бэлтгэсэн уран бүтээлээрээ өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан уран бүтээлчдээс шилдэг 25 ардын авъяастныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм. Тэргүүн байрт Сайншанд сумын 1 дүгээр баг, удаах байрт 5 дугаар баг,  гутгаар байрт 3 дугаар баг тус тус   шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ