“Төрсөн нутгийн магтаал”-д гэрэлт хөшөө босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 14:31:52

Увс аймгийн Түргэн сумын уугуул, Увс аймгийн Хөдөлмөрийн товчооны дарга байсан, Хөх машийнхан овогт Түвшингийн Гонгор агсан төрийн ажил албыг ягштал биелүүлдэг жинхэнэ элдүүр нь ханасан төрийн хар хүн байсны зэрэгцээ суу билэгт яруу найрагч байжээ.

Тэрбээр Увс аймгийн Түргэн суманд төрсөн бөгөөд нутаг усныхаа талаар олон сайхан дуу шүлэг бичсэний нэг нь “Төрсөн нутгийн магтаал” юм. Түүний үр хүүхэд, нутгийн зон олон нь саяхан энэхүү шүлэгт гантиг чулуугаар хөшөө хийж, төрөлх суманд нь босгосон байна.

   “Хурын үүлс цоолсон Дэглий цагаан оргил            

Хатан Увсыг зорьсон Түргэн голын урсгал

Гарын таван хуруу шиг Таван дэнхэрвээн уулс

Тарган хүлгийн зоо шиг Ендэртийн өргөн тал

                Ай энэ есөн эрдэнийн гоо сайхан байгаль

                Аав ээжийн минь элгэн халуун нутаг

                Ай энэ алаг цэцгийн үнэр шингэсэн газар

                Алдрайхан багын минь халуун дулаан өлгий” хэмээн энэхүү шүлгэнд бичсэн байдаг бөгөөд Түргэн сумынхан хүүхэд, хөгшидгүй “Төрсөн нутгийн магтаал”-аа омог бардам уншдаг байна.

Увс  аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ