Ким Ин Рен:БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ./TASS/. Манай улс АНУ-ын аюул заналхийллээс улсын орныхоо тусгаар тогтнол, ард түмний амьдрах эрхийг хамгаалахад шаардлагатай байгаа цөмийн зэвсэг үйлдвэрлэхээ зогсоохгүй гэж лхагва гарагт БНАСАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Ким Ин Рен Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “АНУ манай улсыг хүчээр нухчин дарж, Ази-Номхон далайн бүс нутагт цэргийн давуу байдлыг олж аван улмаар дэлхийд ноёлох мөрөөдлөө хэрэгэжүүлэхээр санаархаж байна” гэлээ.
“Хатуу ширүүн сорилтуудыг даван туулсан Солонгосын ард түмэн оршин тогтнох эрх, тусгаар тогтнолоо хамгаалах цорын ганц арга бол гадны цөмийн заналхийлэлд ижил төстэй хариу барих явдал юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хэн ч юу ч ярьсан, ямар ч дарамт шахалт үзүүлсэн, ямар ч цэргийн дайралт хийсэн ч бид улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ оршин тогтнох эрхийг хамгаалах зорилгоор цөмийн зэвсэгтэй болох алхмаас ухрахгүй” гэж Умард Солонгосын дипломат онцлон дурджээ.

О.Барс