Ногоон байгууламж, тохижилтын ажлыг ид хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-30 15:26:41
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил тус аймаг ногоон байгууламжийн ажилд 79 сая төгрөг төсөвлөсөн. Одоогоор санхүүжилтийн 60 хувь нь хийгджээ. Ойжуулалт хайлааст, Сүхбаатар ойжуулалт, Шаргын модод гэсэн гурван байгууллага ногоон байгууламжийн ажлыг хийж байна.  

Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ төв талбайн саад болон Дөрвөлж толгой, мөн дөрөв, тавдугаар тойргийн зүүн талын моддын арчилгаа усалгааг хариуцан ажиллаж байгаа юм байна.

“Бид өөрийн байгууллагад харьяалагдах газраа авч модны усалгаа, засаж хэлбэржүүлэх арчилгааны ажлаа эхлүүлээд байна. Төв талбайн зүүн талын цэцэрлэгийн модыг хэлбэржүүлэх, нэмж мод тарих ажил ид хийгдэж байна. Усалж, арчилж байгаа мод гэвэл нийт 8000 орчим модыг бид хариуцан ажиллаж байна. Хавар тарьсан модны ургалт сайн явагдаж байна. Дөрвөлж толгойд шинээр тарьсан 400 ширхэг модны ургалт 100 хувьтай байна. Холбогдох байгууллагууд үзэж танилцаад  сайн үнэлгээ өгсөн...” гэж  Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ-ын дарга Х.Наранбаатар хэлэв.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ