МСҮТ-ийн төгсөгчид бүлэг байгуулж анхны үйлдвэрлэлээ явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 17:36:08

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдөөс бүрдсэн таван бүлэг Хөдөлмөрийн хэлтсийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-д хамрагдаж 10 сая төгрөгийн дэмжлэг авч ажлаа эхлүүллээ.

Сүлжмэл, барилгын засал чимэглэл, тогоочийн бүлэг тус бүр 10 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангагдаж анхны захиалгаа авч эхэлсэн тухай МСҮТ-ийн захирал Д.Бүүвэйбаатар хэллээ. Таван бүлгийн гурав нь МСҮТ-д нэг жилийн хугацаатай байрлаж үйлдвэрлэлээ явуулна. Энэ үед багш нар нь арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ