Цагдаагийн бүрэлдэхүүн 63 дэслэгчээр бүл нэмлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын шагналаар 203 алба хаагч, хугацааны цолоор 587 алба хаагчийг шагнасны дотор 63 алба хаагч Цагдаагийн дэслэгч мөрдэс зүүв.
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчид ийнхүү цол нэмлээ.

Ж.Батсайхан