Завханд шүлхий өвчтэй малыг хууль бусаар оруулж ирснийг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймгийн Тэлмэн суманд малын гоц халдварт шүлхий өвчний голомттой бүсээс хуурамч гарал үүслийн гэрчилгээтэй мал орж иржээ.
Тодруулбал хуурамч гарал үүслийн гэрчилгээ бүхий, мал эмнэлгийн хянан шалгах постоор нэвтрүүлээгүй, хууль бусаар тээвэрлэгдэн ирсэн дөрвөн үхэр, найман хуц орж ирсэнийг зургадугаар сарын 17-ны өдөр устгаж, тээвэрлэж ирсэн эзнийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны долдугаар сарын 1-нээс 2017 оны наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд 24 цагийн постыг Архангай, Завхан аймгийн нутгийн зааг Солонготын даваанд ажиллуулж эхэлжээ.
Мөн иргэдийг малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүсэд, Мал эмнэлгийн ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээгүй, замын МЭ-ийн хяналтын постоор шалгуулаагүй, малын гоц халдварт өвчний сэжигтэй буюу голомттой бүс нутгаас мал амьтан оруулж ирэхгүй байхыг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна. Хэдийгээр өвчтэй мал орж ирсэн ч Завхан аймаг нь мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй цорын ганц аймаг гэдэг нь эцэслэн тогтоогджээ. Мөн Солонготын даваан дээр ажиллаж буй пост нь шинжилгээний бичиг үзэх биш, шинжилгээ хийж мал амьтныг оруулж байгаа аж. Цаашид аймгийн ХХААГ, МХГ, Цагдаагийн газар, ОБГазрын дарга нар сумдын албан хаагчдыг хариуцлагатай ажиллуулахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Б.Мягмарсүрэн