Он гарсаар 43 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-05 18:42:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд он гарсаар таваас найман хувийн хүүтэй ипотекийн зээлд 43 иргэн хамрагдаж, үүнд нэг тэрбум 876,4 сая төгрөг зарцуулжээ.

Үүнийг сар сараар нь танилцуулбал 2017 оны нэгдүгээр сард дөрвөн иргэнд 152,3 сая, хоёругаар сард есөн иргэнд 413,5 сая, гуравдугаар сард найман иргэнд 303,1 сая, дөрөвдүгээр сард гурван иргэнд 144,6 сая, тавдугаар сард 10 иргэнд 443,5 сая, зургаадугаар сард есөн иргэнд 419,4 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгожээ.
Дээрх зээлээс таван хувийн хүүтэй зээлд  92 иргэн, найман хувийн зээлд 95 иргэн хамрагдсан байгаа бол, наймаас таван хувьруу шилжсэн 48 иргэн, энгийнээс найман хувьруу шижсэн 40 иргэн байгаа юм.

Харин МИК-д 407 иргэний 13,6 тэрбум төгрөгийн зээл шилжжээ. Ийнхүү орон сууцны ипотекийн зээл бүр зогсоогүй, ямар нэгэн байдлаар олгогдож байгаа гэдгийг Монгол банкны Сүхбаатар салбарын зүгээс мэдээлэв.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ