Хунгийн сүргийг ундалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-07-05 20:44:49
Дорнод /МОНЦАМЭ/. Мэнэнгийн талд үйл ажиллагаа явуулдаг “Дорнын их гэгээ”, “Томо бюлдинг” компанийн залуус ангаж ядарсан хунгийн сүргийг ундлав. Петро Чайна Дачин тамсаг ХХК-ийн 21-р талбайн байгаль орчны мэргэжилтэн М.Чагнаадорж хүч тэнхээ нь барагдаж нисэж чадахгүй болсон зургаан хун шувууг олж харсан байна.
Тэрээр дээрх туслан гүйцэтгэгч компанийн залуусыг уриалж, хиймэл цөөрөм үүсгэжээ. Энэ талаар М.Чагнаадоржоос тодруулахад, “Цөөрөм үүсгэхэд нийт 75 тн ус ашигласан. Хунгууд шөнөдөө хиймэл цөөрөмд амарч тэнхрээд үүрээр тав нь ниссэн. Үлдсэн хоёр нь биднийг очиход ниссэн нь хүлээж байгаад “Баярлалаа” гэж хэлчихээд явах шиг санагдсан” гэж ярьсан юм. Залуус хунгуудыг нисэх хүртэл нь замын хоёр талыг хашиж ажилчдаа манаанд гаргажээ.
Хэт халууны улмаас зэрлэг амьтад  төдийгүй шувуу харангадаж байна. Мэнэнгийн талд одоогоор дөрвөн усан санг байгуулжээ.  Зэрлэг амьтад ундаалах цөөрмийн тоог нэмэхээр Дорнод аймгийн Байгаль орчны газар болон Халхгол сумын байгаль орчны мэргэжилтэн, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхантай хамтран ажиллаж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ