Иргэдийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй 21 иргэнийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-06 08:57:07
oyuka_hu@yahoo.com
 Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  Ардын хувьсгалын 96 жилийн ой Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 21 иргэнийг шагналаа. Эдгээр иргэн иргэдийн тав тух, аюулгүй байдлын төлөө ажиллаж,  хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэсэнийг нь үнэлж  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтийн “Өргөмжлөл”-өөр шагнасан юм.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн Засаг даргын хуулийн зөвлөх Ч.Оюунгэрэл энгэрээ мялаалаа.  Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга П.Пүрэвлхагва, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, гавьяат хуульч С.Цэгмэд, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Эрдэнэбаатар, Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын дарга, дэд хурандаа О.Мөнхчулуун нар оролцлоо.
 
   Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ