2016 оны төсвийн төслийн ажлын хэсэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гурван ажлын хэсэг өнөөдөр хуралдана.
Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагт “Г” танхимд хуралдана. Мөн 2016 оны төсвийн төслийн ажлын хэсэг 15.00 цагт "В" танхимд хуралдах юм. Мөн цагт Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд болно.
Ч.Ариунболд