Д.Ууганбаатарыг сэжиглэн шалгахаар эрэн хайж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны бичлэг, эд зүйлс удаа дараа алдагдсан гэх гомдлын дагуу УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан Д.Ууганбаатарыг сэжиглэн, шалгаж эхэлсэн байна. Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүх мэдээлсэн юм.
“Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг. Мөн хамгаалуулагчийн нэр хүндэд удаа дараа халдаж, хувийн мэдээлэл нь алдагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын тухай хуулийн 34 зүйл, Эрүүгийн хуулийн 13.10, 13.11 зүйл заалтыг үндэслэн хэргийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар долдугаар сарын 4-ний өглөө Төрийн тусгай хамгаалалтын газар хандсан.Энэ дагуу цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр Д.Ууганбаатар нь сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Д.Ууганбаатар нь хамгийн сүүлд УИХ-ын дарга асан З.Энхболдтой долдугаар сарын 04-ний өглөө 10.00 цагийн үед холбогдоод, түүнээс хойш утас нь холбогдохоо больж, сураг тасраад байна. Мөн Замын хөдөлгөөний хяналтын камераар Д.Ууганбаатарын эзэмшлийн 96-90 УНЛ дугаартай мөнгөлөг саарал өнгийн соната машин нь Баянгол зочид буудлын хашаа руу 7 дугаар сарын 04-ний өдөр 15.00 цагийн орчимд ороод одоог хүртэл гараагүй талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээллээ. Д.Ууганбаатар нь УИХ-ын даргын албаны болон хувийн мэдээллийг тээгчийн хувьд түүний эрүүл мэнд амь нас, аюулгүй байдалд бид санаа зовниж байна. Ийм учраас эрх бүхий байгууллагуудад манай байгууллага хандаад байгаа” гэж Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүх мэдэгдэв. Эрүүгийн цагдаагийн албанаас түүний эхнэрээс өчигдөр /2017.07.06/ орой 20.00 цагийн орчимд мэдүүлэг авчээ. Энэ талаар Д.Ууганбаатарын эхнэр Б.Соёлгэрэл өчигдөр /2017.07.04/ “Нөхөртэйгөө хамт даваа гаригийн орой холбоо барьсан. Ажилдаа явлаа гээд өглөө явсан. Түүнээс хойш холбоо барьж чадаагүй, утас нь холбогдохгүй байна. Гэртээ ирээгүй. Цагдаагийн байгууллагаас бидэнтэй хамт нөхрөө хайх уу гэж асуулаа. Би татгалзсан. Манай нөхөр бичлэг тараасан биш. Өөрөө заавал ирэх байх” гэж тайлбар өгчээ.

Ж.Батсайхан