НОБГ бэлэн байдалд шилжин ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-06 14:28:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана гэж мэдээллээ.
Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Мөн  Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах юм. Баяр наадмын үеэр ёслолын буудлага үйлдэх газарт аюулгүй байдлыг хангаж, иргэдийг голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн аврах 105 дугаар ангийн завьт эргүүл сэрэмжлүүлэг эргүүлгээр тус тус ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ