Архангай аймагт сонгуулийн дахин санал хураалт 16,5 хувтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-07 12:28:02
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өглөө 07.00 цагт эхэллээ. Аймгийн хэмжээнд нийт 59642 сонгогч дахин санал өгнө. 12.00 цагийн байдлаар дахин санал хураалтын ирц Архангай аймагт 16,5 хувьтай буюу 9663 сонгогч саналаа өгчээ.
Аймгийн хэмжээнд 06 дугаар сарын 26-ны сонгуулийн санал хураалтанд нийт 59950 сонгогчийн нэрсийн жагсаалт аймгийн сонгуулийн хороонд ирсэн байсан. Харин өнөөдөр сонгогчийн тоо цөөрсөн байгаа нь түр хасалтаа хийж, шинээр иргэний үнэмлэх авсан иргэдээ нэмж, нас барсан хүнээ хассантай холбоотой гэж аймгийн Иргэний бүртгэлийн хэлтсээс мэдээллээ. Сумдаас хамгийн өндөр ирцтэй байгаа нь Эрдэнэбулган сум 2370, Эрдэнэмандал сум 806, Жаргалант 563 сонгогч тус тус саналаа өгсөн байна. Харин ирц сул байгаа суманд Цэнхэр 191, Төвшрүүлэх 267, Хангай 285 сонгогчид санал өгчээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ