Архангайд 1514 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-07 12:52:17
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өглөө 07.00 цагт эхэллээ. Аймгийн сонгуулийн хороонд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх нийт 1611 сонгогч саналаа ирүүлжээ.
Сонгуулийн хуулийн дагуу өчигдөр буюу долоодугаар сарын 6-нд зөөврийн хайрцгаар санал авахад хүсэлт өгсөн нийт сонгогчдын 93,9 хувь буюу 1514 сонгогч санал өгчээ. Аймгийн хэмжээнд 102 санал авах байранд 103 санал тоолох машин ажиллаж байна. Одоогийн байдлаар санал тоолох машины эвдрэл гэмтэл болон иргэд, ажиглагчдаас ямар нэг гомдол хүсэлт аймгийн сонгуулийн хороонд ирээгүй байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ