Хөвсгөлийн бөхчүүдийн бэлтгэлийг МУГТ Д.Цэнд-Аюуш ахалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн баяр наадмаар барилдах бөхчүүд бэлтгэлээ Мөрөн сумын Уран дөш зусланд 10 дахь хоногтоо хийж байна. Бөхчүүдийн бэлтгэлийг базаахаар Монгол Улсын гавъяат тамирчин, Самбо бөхийн Дэлхийн аварга Д.Цэнд-Аюуш урилгаар иржээ.
“Аймгийнхаа баяр наадамд зодоглох 30 орчим бөх өглөөний 7-11 цагийн хооронд тогтмол бэлтгэл сургуулилт хийж байна. Энэ жил бөхчүүд бэлтгэлдээ идэвхитэй хамрагдаж байна. Бид аймгийн наадамдаа олон шинэ цолтон төрүүлж, цаашид улс аймгийн наадамд хоймор нутгаа дуурсгах алдартай бөхчүүд олон төрүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын гавъяат тамирчин Г.Эрдэнэбаяр онцолж байлаа.

Б.Гантуяа